Халууралт, өвдөлт, риниттэй тэмцэх

Ханиад

  1. Ринит нь агаар дуслаар, ахуйн хавьтлаар халдварладаг бөгөөд 200 гаруй төрлийн вирусээр үүсгэгддэг. Вирус нь халдвартай хүнээс дамжин тархдаг бөгөөд эмнэлзүйн бүхий л үе шатанд буюу 5-аас 10 хоногийн туршид халдварладаг. Рионовирус нь зөвхөн амьсгалын дээд замын халдварт өвчин үүсгэдэг бөгөөд амьсгалын замын хүндэрсэн үрэвслийн шалтгаан болдоггүй.
  2. Өвчин ихэвчлэн хурц эхлэдэг, аажим илрэх нь ховор. Вирусын халдвартай хүнтэй харилцсанаас хойш хоёр цагийн дараа ринитээр халдварлагдана гэж үздэг. Ринит вирусын халдварын үед найтаах, хоолой загатнах, хамраар амьсгалахад бэрхшээлтэй болох, хамар битүүрэх болон толгой хүндрэх, чамархайгаар өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.
  3. Хоёр цагийн дараа өвчтөний хамраас шингэн ус гоожиж, хэсэг хугацааны дараа нусгайрдаг. Мөн өвчтөнд нулимс гоожих, хуурай ханиах болон хоолой сөөнгөтөх шинж тэмдэг илэрдэг. Биеийн халуун хэвийн эсвэл бага зэрэг нэмэгдэж болно.