Халууралт, өвдөлт, риниттэй тэмцэх

ТОМУУ ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ

  1. Томуу өвчний хөнгөн хэлбэрийн үед халдвар хордлогын шинж сул илэрнэ эсвэл огт илрэхгүй.
    Биеийн халуун бага зэрэг нэмэгдэх эсвэл бие сулавтар болж болно .
    Хэдхэн хоногийн дотор биеийн байдал сайжирч, өвчтөн ханиад хүрсэн эсэхээ мэдэхгүй өнгөрдөг.
  2. Томуу өвчний хүндэвтэр халдварын үед биеийн халуун 39 ° C хүртэл болон түүнээс ихсэж болох ба өвчтөнд булчин, үеээр шахирч хөндүүрлэх, хуурай ханиалга нэмэгдэх, цээжээр өвдөх, нүдний салс улайх болон хамар битүүрэх зовиур илэрдэг.
    Ялангуяа зүрх судасны болон уушгины архаг эмгэгтэй өвчтөн халдварлагдсан бол эрүүл мэндийн ерөнхий байдал болон өвчтөнийг ажиглах шаардлагатай. Учир нь маш богино хугацаанд өвчтөний биеийн байдал хүндэрч болзошгүй тул эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай болдог.
  3. Томуу өвчний хэт хордлогот халдварын үед дээр дурьдсан шинж тэмдэгээс гадна энцефалопати, уушгины хаван болон хамраас цус гоожих шинж тэмдэг илэрч болно.
    Уушгины хатгаа (уушгины үрэвсэл)-ны үед биеийн халуун хэт өндөр буюу 40.5 ° C ба түүнээс ихсэж болно.